Хуульчдын холбоо ээлжит бус их хурлаа хийнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
mn_tuul@montsame.mn
2016-10-03 17:44:23

Монголын Хуульчдын холбооны ээлжит бус Их хурал энэ сарын 14-нд болно.

Тус их хурлаар холбооны Зөвлөлийн гишүүнийг чөлөөлөх, батламжлах, Хуульчдын холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооны гишүүнийг чөлөөлөх, бүрэлдэхүүнийг батлах асуудлаас гадна Монголын Хуульчдын холбооны дүрэмд нэмэлт өөрчлөлт оруулах, Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн саналын төслийг танилцуулах зэрэг асуудлыг хэлэлцэх юм.

Холбооны нэгдсэн бүртгэлд өнгөрсөн сарын 14-ны өдрийн байдлаар 5405 хуульч бүртгэлтэй, үүнээс 4838 хуульч мэргэжлийн үйл ажиллагааг идэвхтэй явуулж байна. Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа идэвхтэй явуулж буй эдгээр хуульч нь их хурлын төлөөлөгчөөр нэрээ дэвшүүлэх эрхтэй бөгөөд төлөөлөгчдийн 40 хувь нь өмгөөлөгч, 20 хувь нь шүүгч, 20 хувь нь прокурор, 20 хувь нь бусад хуульчдын төлөөлөл байх аж.

Б.Туул

Холбоотой мэдээ