ӨМНӨГОВЬ: Даланзадгад хотод "Хюг мом" сэтгэлзүйн төв ажиллаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
galt.deegii@gmail.com
2024-03-29 09:47:12

Даланзадгад, 2024 оны гуравдугаар сарын 29 /МОНЦАМЭ/. БНСУ-ын “Хюг мом” сэтгэл зүйн төвтэй Даланзадгад сумын ЗДТГ хамтран ажиллахаар болжээ.

 

“Эрүүл иргэн-Хөгжлийн тулгуур”, “Чадварлаг багш-Хөгжсөн хүүхэд” хөтөлбөрийн хүрээнд өсвөр насны хүүхдүүдэд чиглэсэн дотоод ертөнцийг нээх нөлөөллийн ажлыг хамтран зохион байгуулах юм.

 


Тус ажлын нээлтийн үйл ажиллагааг гуравдугаар сарын 28-ны өдөр зохион байгуулж, Даланзадгад сумын ерөнхий боловсролын долоон сургуулийн  9, 10 дугаар ангийн 651 сурагчаас түүврийн аргаар сонгон, сэтгэл зүйн эрүүл мэндийг дэмжих, эрсдэлээс урьдчилан сэргийлэх оношилгоог тестийн аргаар авч, шаардлагатай тохиолдолд сэтгэл зүйн ганцаарчилсан уулзалт, зөвлөгөө өгчээ.

 

Цаашид “Хюг Мом” сэтгэлзүйн төвтэй хамтран сургуулийн удирдлага, нийгмийн ажилтан, сэтгэл зүйч, багийн нийгмийн ажилтнуудтай “Өглөөний цай” уулзалтыг зохион байгуулж, суурь судалгааны баазын мэдээллээ танилцуулан, өсвөр насны хүүхдүүдэд тулгарч байгаа асуудлыг хэрхэн эергээр оновчтой шийдвэрлэх талаар ярилцаж тодорхой шийдлүүдэд хүрчээ.

 


Тодруулбал, 9-10 дугаар ангийн сурагчдыг сэтгэлзүйн оношилгооны тестэд бүрэн хамруулах, хүүхдүүдэд сэтгэлзүйн туслалцаа үзүүлэх, сэтгэлзүй, сэтгэл гутралыг нь тогтворжуулах, үе тэнгийн дээрэлхэлт, гэр бүлийн хүчирхийлэл, ялгаварлан гадуурхалт, ахуйн хүрээний архидалт зэргээс урьдчилан сэргийлж мэргэжлийн байгууллагуудтай хамтран ажиллах, сургуулиудад сэтгэл зүйч ажиллуулах, сэтгэл зүйн өрөөтэй болох, энэ чиглэлийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, багш, эцэг эх, асран хамгаалагч, тэр дундаа уул уурхайд ажилладаг эцэг эхчүүдэд ажлын байранд нь очиж сургалт зохион байгуулах зэрэг ажлыг хамтран зохион байгуулахаар төлөвлөжээ.

 

 

 

Холбоотой мэдээ