Монголын баг аваргаа хамгаалахаар тоглоно

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
b.munkhzul@montsame.gov.mn
2024-03-29 10:01:32

Улаанбаатар, 2024 оны гуравдугаар сарын 29 /МОНЦАМЭ/. Сагсан бөмбөгийн 3х3 төрлийн Азийн аварга шалгаруулах тэмцээн Сингапур улсад болж байна.


Тус тэмцээнд манай улсын эрэгтэй, эмэгтэй баг өрсөлдөж байгаа бөгөөд өнөөдөр хэсгийн тоглолтоо хийнэ. Тодруулбал, эмэгтэйчүүдийн шигшээ баг 15:35 цагт эхний тоглолтоо Малайзтай, хэсгийн сүүлийн тоглолтыг 18:30 цагаас Филиппинтэй хийхээр болсон. Эмэгтэйчүүдийн бүрэлдэхүүнд О.Хулан, Ө.Индра, Б.Ариунцэцэг, М.Цэрэнлхам нар багтсан юм.


Тэгвэл эрэгтэйчүүдийн шигшээ баг 14:40 цагаас Шри Ланктай, 19:20 цагт Тайландтай тоглох хуваарьтай байна. Монголын багийн ахлагчаар А.Анандыг сонгосон бол бүрэлдэхүүнд А.Азбаяр, С.Биндэрьяа, Ч.Тэмүүлэн нар багтсан билээ. 

 

Холбоотой мэдээ