Анталиягийн “Их дуулга” эхэллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
b.munkhzul@montsame.gov.mn
2024-03-29 15:15:09

Улаанбаатар, 2024 оны гуравдугаар сарын 29 /МОНЦАМЭ/. Олон улсын жүдо бөхийн холбооноос зохион байгуулдаг цуврал тэмцээний нэг Анталиягийн “Их дуулга” эхэллээ.


Парисын олимпын эрхийн оноо олгох энэхүү чухал тэмцээнд 93 орны 628 жүдоч барилдаж байна. Харин манай улсаас эрэгтэй ес, эмэгтэй 10 жүдоч зодоглохоор Анталияд очсон байна. Тодруулбал, эрэгтэйчүүдийн 60 кг-д дэлхийн аваргын мөнгөн медальт Э.Ариунболд, олон улсын хэмжээний мастер Б.Цогт-Очир, 73 кг-д Л.Анхзаяа, 81 кг-д Г.Болор-Очир, Э.Буянцагаан, 90 кг-д Г.Алтанбагана, -100 кг-д Б.Гончигсүрэн, +100 кг-д О.Цэцэнцэнгэл, Ө.Пэрэнлэйжамц нар барилдана. Харин эмэгтэйчүүдээс 48 кг-д Г.Наранцэцэг, Б.Баасанхүү, 57 кг-д М.Ичинхорлоо, О.Оюунчимэг, 63 кг-д Б.Ганхайч, 70 кг-д Б.Ням-Эрдэнэ, -78 кг-д О.Хүслэн, Б.Эрдэнэт-Од, +78 кг-д А.Адъяасүрэн, Д.Номинзул зодоглох юм.


Тэмцээний эхний өдөр эрэгтэйчүүдийн 60 кг-д Э.Ариунболд, Б.Цогт-Очир, эмэгтэйчүүдийн 48 кг-д Г.Наранцэцэг, Б.Баасанхүү, 57 кг-д М.Ичинхорлоо, О.Оюунчимэг нар барилдаж байна. 

Холбоотой мэдээ