Байгалийн боржин чулуугаар халтирдаггүй зам тавьж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМУлаанбаатар, 2024 оны дөрөвдүгээр сарын 2 /МОНЦАМЭ/. Нийслэлийн 32-ын тойргоос Хүнсний 4-р дэлгүүр хүртэлх 1.2 км явган хүний замыг байгалийн боржин чулуугаар шинэчлэх ажлын явц 65 хувьтай байна.
Энэ удаад
Монголын хөрснөөс гаргаж авсан, 4 см хүртэлх зузаан, барзгар боржин чулуу ашиглаж байгаа. Өмнө нь дүүргээс хэсэгчилж хийсэн
замууд аж ахуйн нэгж, байгууллагын хашаа, шон, рекламын самбар, авто зогсоол
зэргээс шалтгаалж 1-2 метр өргөн байсныг 3 метр хүртэл өргөтгөж байна. Зарим хэсэгт газар чөлөөлөх, орц гарцтай холбоотой асуудал үүссэнийг Тээврийн
цагдаагийн алба, Замын хөдөлгөөний удирдлагын төв, Нийслэлийн Замын хөгжлийн
газар хамтран зөвшилцөж, зам дагуух аж ахуйн нэгжүүд, явган зорчигчдыг хохироохгүйгээр шийдэж
байгаа. Энэ ажлыг амжилттай
дуусгасны дараа төвийн гол магистрал явган хүний замуудыг байгалийн
боржин чулуугаар шинэчлэх юм.
УБЗАА-ны Дугуйн ба явган хүний зам, тохижилтын хэлтсийн
дарга Г.Билгүүн, “Өмнө нь
байгалийн боржин чулуугаар зам тавихдаа гадаргыг нь шатаагаагүйгээс үүдэн
халтирдаг байсан. Энэ удаад
сонгож буй чулууны гадаргыг шатааж, зориулалтын
төхөөрөмжөөр барзайлган, халтиргаа үүсэхгүй болгож байгаа. Мөн замын хагаралгүй
болж, дугуйт хэрэгсэлтэй иргэд зорчиход доргиж мэдрэгдэхгүй. Бид 1.2
км буюу 7000 ам метр талбайн 60 хувийг 5-6 сарын хугацаанд
хийж байна. Хүйтний улиралд явган хүний зам тавихдаа асар барьж, халаагч пуужин
үлээлгэн, дулааны улиралд байгаа мэт нөхцөл бүрдүүлж хийсэн” хэмээснийг НЗДТГ-ын ХМОНХХ мэдээлжээ.