СҮХБААТАР: Авга хошууны ноёны зэс бойпор

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2024-04-02 12:53:47

Баруун-Урт, 2024 оны дөрөвдүгээр сарын 2 /МОНЦАМЭ/. Сүхбаатар аймгийн Угсаатны зүйн музейн шашны танхимд бурхан шашны холбогдолтой олон эдлэл хадгалдгаас хамгийн онцлог нь сангийн зэс бойпор юм.

 

Энэ нь БНХАУ-ын ӨМӨЗО-ы Зүүн үзэмчин хошуу, Шилийн гол аймгийн Авга хошуунд 1921 онд төрсөн Магсар овогт Шаравын хэрэглэж байсан зэс бойпор юм. Магсар нь Авга хошууны ноён байсан бөгөөд 1945 онд хошууныхаа иргэдийг дагуулан Сүхбаатар аймгийн Хонгор суманд ирж амьдарсан түүхтэй гэнэ.


Хожим хүү Шарав нь аавынхаа эдэлж байсан сангийн бойпорыг Угсаатны зүйн музейд хадгалуулжээ.

 

Холбоотой мэдээ