Сургалтын орчноо стандартын дагуу тохижуулахыг үүрэг болгов

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
mn_tuul@montsame.mn
2016-10-04 09:50:48

Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ өнгөрсөн сарын 30-наас энэ сарын 2-ны хооронд Сүхбаатар аймаг дахь Зэвсэгт хүчний ангийн үйл ажиллагаатай танилцлаа.

Салбарын сайд энэ үеэр тус ангийн ажилчин, алба хаагчидтай уулзалт хийн, тулгамдаж байгаа зарим асуудлуудыг шийдвэрлэв. Сайд Б.Бат-Эрдэнэ уулзалт дээр хэлсэн үгэндээ, "Би сайдаар томилогдсоноосоо хойш төлөвлөгөө гарган хэд хэдэн анги салбаруудын үйл ажиллагаатай танилцлаа. Миний хувьд Зэвсэгт хүчний анги салбаруудын үйл ажиллагаатай танилцахдаа хүндэт харуул жагсаан, удирдлагын танилцуулга сонсоод гарах биш, урьдчилан ажлын хэсэг томилж, судлуулсаны үндсэн дээр тулгамдаж байгаа асуудлуудыг газар дээр нь шийдвэрлэж байна.

Танай ангийн хувьд үйлдвэрлэлийн орлогоороо ангийн гадаад болон дотоод тохижилтыг хийсэн байна. Тиймээс энэ жилийн үйлдвэрлэлийн орлогоороо бэлтгэл, сургалтын орчноо стандартын дагуу тохижуулан ажиллахыг үүрэг болгож байна" гэв.

Үүнээс гадна хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлэх, цэргийн алба хаагчдын нэр хүндийг өндөрт өргөж явахыг чухалчлан анги салбарынхаа болон Батлан хамгаалах салбарын үйл ажиллагааг орон нутагт сурталчлан таниулж, иргэн цэргийн харилцааг хөгжүүлэх нь чухал гэдгийг онцоллоо.

Б.Туул

Холбоотой мэдээ