Дархан суманд 57 хүнсний дэлгүүр нөөцийн мах худалдаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2024-04-02 18:30:59

Дархан, 2024 оны дөрөвдүгээр сарын 2 /МОНЦАМЭ/. Аймгийн хүн амын хаврын махны хэрэгцээнд бэлтгэсэн нөөцийн махыг гуравдугаар сарын 15-ны өдрөөс эхлэн худалдаанд гаргасан.


Нөөцийн мах худалдаанд гарах өдөр 47 дэлгүүр гэрээ байгуулж байсан бол өнөөдрийн байдлаар Дархан сумын хэмжээнд 57 хүнсний дэлгүүр худалдаж байна.


Нөөцийн махны тухайд үхрийн мах 4042.25 кг, хонины мах 1904.3 кг, ямааны мах 514.52 кг худалдсан байна. Нийт 140 тн мах бэлтгэснээс өнөөдрийн байдлаар найм тн мах борлуулжээ.


Үнийн хувьд үхрийн мах нэг килограмм нь 10800 төгрөг, хонины мах 9000 төгрөг, ямааны махыг 7500 төгрөгөөр худалдаж байна.

Холбоотой мэдээ