ОХУ-ын Буриад улсын үйлдвэрлэгч нар бизнесээ танилцуулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2024-04-09 17:18:08

Улаанбаатар, 2024 оны дөрөвдүгээр сарын 9 /МОНЦАМЭ/. Монгол Улс, ОХУ-ын бизнес эрхлэгчдийн  уулзалт боллоо.

Уулзалтад ОХУ-ын Эрхүү муж болон ОХУ-ын Буриад улсаас 10 гаруй компанийн төлөөлөл ирж оролцлоо. Үүнд, агааржуулалтын систем үйлдвэрлэл эрхэлдэг “ОВКТЕХ”, автоматжуулалтын системийн “Региональный компьютерный центр” компани, музейн үйл ажиллагаа эрхэлдэг “СК Патриот” болон аялал жуулчлалын “Байкал-инновация” компанийн төлөөлөл оролцлоо.


Мөн ариутгал халдвартгүйтгэлийн бодис үйлдвэрлэгч “СмартСинтез”, ОХУ-ын Буриад улсын эрүүл мэндийн үйл ажиллагаа эрхэлдэг "Диагрупп", "Шэнэскин", ариун цэврийн цаас үйлдвэрлэгч "Хай Лэвэл", эрүүл мэндийн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч “Сибирь Эко” зэрэг компанийн төлөөлөл хүрэлцэн ирж компанийнхаа үйл ажиллагаа, бараа бүтээгдэхүүний дээжийг танилцуулав. Монгол Улсаас аялал жуулчлал, эрүүл мэндийн салбарын 40 гаруй бизнес эрхлэгч оролцож цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.

Ирэх 7 хоногт ОХУ-ын Челябинск, Красноярск хотын бизнесийн томоохон төлөөлөл манай улсад ирэх талаар Монгол-Оросын Бизнесийн зөвлөлөөс мэдээллээ. 

Холбоотой мэдээ