“Орхон” их сургуулиас 115 дугаар сургууль хүртэл авто зам тавьж эхэллээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМУлаанбаатар, 2024 оны дөрөвдүгээр сарын 12 /МОНЦАМЭ/. Нийслэлийн Хан-Уул дүүргийн “Орхон” их сургуулиас урагш 115 дугаар сургууль хүртэл буюу Ээрмэлийн гудамжийг Туулын гудамжтай холбох 640 метр авто замыг 6 дугаар сарын 1-нд ашиглалтад оруулахаар төлөвлөж байна.
Уг зам нь 7 метр өргөн, хоёр талаараа 1.5 метр өргөн
явган хүний замтай байх бөгөөд ус зайлуулах систем, гэрэлтүүлгийг иж бүрэн
суурилуулж, тохижуулах аж.