Төрийн үйлчилгээний нэгдсэн төвөөр 32000 гаруй хүн үйлчлүүлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2016-10-04 16:47:32

Хэнтий аймаг 21 аймгуудаасаа анхдагч болж Төрийн үйлчилгээний нэгдсэн төвийг зүүн бүсийн Эвт худалдаааны төвд энэ оны 4-р сард нээж 2 сарын хугацаанд туршин ажиллуулж эхэлсэн. Нэг цэгийн үйлчилгээнээс нийт 17 байгууллагын 150 гаруй үйлчилгээг нэг дороос авах боломжтой. Тэгвэл үйл ажиллагаа явуулж эхэлснээс хойш тус төвөөр 32.000 гаруй хүн үйлчлүүлжээ.

Тус төвөөр үйлчлүүлж байгаа хүмүүсийн ихэнх хувь нь өндөр настай хүмүүс байдаг бөгөөд ихэнх иргэд нийгмийн халамж, нийгмийн даатгал, улсын бүртгэлийн хэлтэсүүдээр илүү үйлчлүүлдэг аж.

Төр, иргэний хамтын ажиллагаа, иргэнээ дээдэлсэн төрийн бодлого Хэнтий аймагт хэрхэн сайн явж байгаагийн илрэл төрийн үйлчилгээний нэгдсэн төв болохыг иргэд хэллээ.Мөн тус үйлчилгээний давуу тал нь иргэд өөрт хэрэгтэй бичиг баримт бүрдүүлэхдээ заавал Хэрлэн сумын ЗДТГ-ыг зорилгүйгээр аймгийнхаа төвд байрлах Эвт худалдааны төвийг зорин хормын төдийд ажлаа амжуулах боломжтой байдгыг онцоллоо.

Энэ төв нь Улаанбаатар хотын томоохон худалдааны төвүүд дээр амжиллтай хэрэгжснийг үндэслэн МУ-ын засгийн газраас 21 аймагтаа байгуулах шийдвэр гарсаныг Хэнтий аймаг хамгийн түрүүнд хэрэгжүүлсэн юм.

Хэнтий аймаг О.Буянхишиг

 

 

Холбоотой мэдээ