Олимпын наадмыг нээх ёслолын үеэр Парисын агаарын замыг хаана

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
b.munkhzul@montsame.gov.mn
2024-04-30 11:13:17

Улаанбаатар, 2024 оны дөрөвдүгээр сарын 30 /МОНЦАМЭ/. Парис хотод зуны олимпын XXXIII наадмын бэлтгэл ажил ид өрнөж байна.


Нээлтийн ёслолын аюулгүй байдлыг хангахын тулд Парис хотыг нислэгийн хориотой бүс болгохоор шийдвэрлэжээ. Тодруулбал, долдугаар сарын 26-нд болох олимпын наадмын нээлтийн үйл ажиллагааны хүрээнд Парис хотын агаарын замыг зургаан цагийн турш хаахаар болсныг Парисын нисэх онгоцны буудлаас мэдээлсэн байна.


Тус буудлын дарга Аугустин де Романет хэлэхдээ, “Агаарын тээврийн компаниудад энэ талаар урьдчилан анхааруулж мэдэгдсэн бөгөөд хязгаарлалттай бүсийн агаарын орон зайг тойрон нисэх шаардлагатай” гэжээ. Мөн Зургаан цагийн турш Парисын тэнгэрт ямар ч онгоц нисэхгүй гэж “Франц Инфо” радиогоор мэдээлсэн байна.


Нислэг хориглосон бүс нь Парис хотыг тойрсон 150 км радиуст үргэлжилнэ.

Холбоотой мэдээ