Европын эрдэмтэд химийн салбарт Нобелийн шагнал хүртлээ

Дэлхийд
dorjkhand@montsame.mn
2016-10-06 08:25:22

СТОКГОЛЬМ./KAZINFORM/.Дэлхийн хамгийн жижиг молекулын машиныг зохион бүтээсэн Европын гурван эрдэмтэн энэ оны химийн салбарын Нобелийн шагналын эздээр тодорлоо.

Молекулын машин зохион бүтээсэн Жан-Пьер Соваж /Франц/, Жеймс Фрейзер Стоддарт /Швед/ болон Бернард Феринга /Нидерланд/ нар 8 сая крон буюу 930 мянган долларын мөнгөн шагналыг хувааж авахаар болсон тухай лхагва гарагт Шведийн хааны ШУА мэдэгдэв.

Нобелийн шагналтнуудын бүтээсэн молекулын машин нь үсний ширхэгээс мянга дахин нарийхан хэмжээтэй аж.

Энэ машиныг хүний биеийн эсүүд рүү эм нэвтрүүлэх, тодруулбал, хорт хавдрын эсүүдэд эмийг шууд хүргэхэд ашиглах боломжтой гэнэ.

Мөн молекулын машиныг шинэ материалуудыг гарган авах, мэдрэгч болон эрчим хүч хадгалах системүүдийг боловсронгуй болгоход ашиглаж болох юм.

Г.Доржханд

 

 

Холбоотой мэдээ