ДОРНОД: Миеэ хатны хундага

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2024-05-13 13:55:51

Чойбалсан, 2024 оны 5 дугаар сарын 13 /МОНЦАМЭ/. Санбэйсийн хүрээний хошуу ноён Сансрайдоржийн хатны хэрэглэж байсан хаш хундага Дорнод аймгийн музейд бий.


Энэхүү ховор нандин эд өлгийн зүйл нь үе дамжин өвлөгдөж ирсэн бөгөөд Миеэ хатныг 3 настай байхад нь түүнд өвлүүлжээ. 



Хундага нь цайвар ногоон хаш чулуугаар уран нарийн урлажээ. Хундаганы ёроол хэсэгт цоохортож харласан чулууны тогтоцтой, хоёр бариул нь цэцэг навчин хээтэй, цоолж сийлсэн чамин тансаг хийцтэй. Хундаганы гадна талаар ханз бүхий үсэгнүүдтэй хятад орны байгаль цаг уур, соёл аж ахуйг харуулсан сийлбэртэй.


Сэцэн Хан аймгийн Санбэйсийн хүрээг 1910-1922 Ачит бэйс Сансрайдорж ноён захирч байжээ.

Холбоотой мэдээ