ДОРНОД: Халхын голын дайны ялалтын 85 жилийн ойн нээлт боллоо

ФОТО МЭДЭЭ
167@montsame.mn
2024-05-14 18:48:20

Чойбалсан, 2024 оны тавдугаар сарын 14 /МОНЦАМЭ/. Халхын голын байлдааны ялалтын 85 жилийн ойн нээлт Чойбалсан хотноо болов.


Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр энэхүү түүхэн ойг наймдугаар сард ёслол төгөлдөр тэмдэглэн өнгөрүүлнэ. Харин Дорнод аймгийн хувьд тухайн жилийнхээ тавдугаар сараас эхлэн ойг угтаж олон талын үйл ажиллагаа зохион байгуулдаг уламжлалтай.


Нээлтийн үеэр Чойбалсан цэргийн хүрээний анги байгууллагуудын ёслолын жагсаал, Зэвсэгт хүчний 327 дугаар ангийн үзүүлэх тоглолт, гардан тулааны үзүүлбэр, урлагийн тоглолт болсон юм.