Олон улсын "Mpat tempest express-39” команд штабын сургуульд оролцож байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2024 оны тавдугаар сарын 15 /МОНЦАМЭ/. Зэвсэгт хүчний жанжин штаб, Энэтхэг-Номхон далайн АНУ-ын Цэргийн командлалтай хамтран зохион байгуулж буй "Mpat tempest express-39” олон улсын команд штабын сургуулийг энэ сарын 13-23-нд зохион байгуулж байна.
Онцгой байдлын байгууллагаас 10 алба хаагч оролцож байгаа юм. Дадлага
сургуульд гадаадын 18 улс, Монгол дахь олон улсын байгууллага, төрийн цэргийн байгууллагын зуугаад ажилтан, алба хаагч
хамрагдаж байна.
Улс орны хэмжээнд тохиолдсон гамшиг, ослын үед Засгийн
газрын ажиллах боломжийг нэмэх, төрийн болон ТББ-ын харилцан ажиллах чадавхыг дээшлүүлэх, гамшгийн үед гадаадын
улс орнуудаас цэргийн тусламж, дэмжлэгийг авах нэгдсэн төлөвлөлт боловсронгуй
болгох зорилгоор дөрөвдэх жилдээ зохион байгуулж байгааг ОБЕГ мэдээллээ.