ТӨВ: Энэ онд аймгийн хэмжээнд 1.7 сая мод тарихаар төлөвлөжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.mn
2024-05-17 17:09:03

Зуунмод, 2024 оны тавдугаар сарын 17 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд “Ногоон сэргэлт - Ногоон Төв аймаг” бүх нийтээр мод тарих аяны нээлт, мод үржүүлгийн газруудын тарьц, суулгацын үзэсгэлэн худалдаа өнөөдөр боллоо.

 

Аймгийн хэмжээнд цөлжилттэй тэмцэх, ногоон байгууламжаа нэмэгдүүлэхэд энэ онд 1.7 сая мод тарьж ургуулахаар төлөвлөсөн бөгөөд өнөөдрийн байдлаар 155 мянган мод, бут тарьж ургуулаад байна.

 


Энэ өдөр Зуунмод суманд үйл ажиллагаа явуулдаг зарим байгууллагад 3000 ширхэг модны суулгац хуваарилсан бол 12600 ширхэг хайлаас, бургасыг сумдад хуваарилжээ.



Төв аймгийн БОАЖГ-ын дарга Ж.Даш-Яйчил, "Төв аймаг "Тэрбум мод" үндэсний хөдөлгөөний хүрээнд 20 сая мод тарьж ургуулах төлөвлөгөөтэй байгаа бөгөөд жилд 1.5 сая мод тарина. Зуунмод сумын хэмжээнд мод, бут, сөөгийг ногоон гэрчилгээтэй болгосон бөгөөд цаашид бүх суманд хэрэгжүүлэхээр төлөвлөж байна" гэв.


Холбоотой мэдээ