Аравдугаар сарын 08-нд болох үйл явдал

Монголын мэдээ | Лавлагаа
bolor@montsame.mn
2015-10-08 09:56:00

09:00 цагт УИХ-ын чуулган хуралдана.

09:00 цагт Монголын Улс төрийн хэлмэгдэгсдийн холбоо, Конрад Аденаэурын сантай хамтран ЗГ-ын XI байр, "Дугуй заал"-нд “Монгол дахь Улс төрийн хэлмэгдүүлэлт, сургамж (1970-1980-аад он)” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал зохион байгуулна.

09:00 цагт Д.Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын нийтийн төв номын сангийн 35 жилийн ойн хүрээнд номын сангийн нийт хамт олон “ЭРДМИЙГ ТҮГЭЭНЭ. АМЬДРАЛЫГ ТЭТГЭНЭ” уриатайгаар ЦССҮТ-д цусаа хандивлана.

10:00 цагт НИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан НЗДТГ-ын А танхимд болно. Хуралдаанаар "Автомашингүй гудамж” төслийг хэрэгжүүлэх тухай, Гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар иргэнд өмчлүүлэх газрын байршил хэмжээг тогтоох тухай их дээд сургууль коллеж, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн сурагч оюутанд нийтийн тээврийн цахим төлбөрийн карт олгох, цэнэглэх, ашиглахад баримтлах журам зэргийг хэлэлцэнэ.

11:00 цагт Улаанбаатар хотын цагдаагийн газраас санаачлан Нийслэлийн хэмжээнд  хэрэгжүүлэх “Бүтэн хайрыг гэр бүлдээ” аяны нээлт  Улаанбаатар хотын цагдаагийн газрын байранд болно.

11:00 цагт Сүүлийн үед манай иргэд амнаас ам дамжсан мэдээллээр өөрсдийнхөө амь нас эрүүл мэндэд ноцтой аюул учруулж, тарваганы түүхий эрхтэн /хүн мах, элэг, нойр булчирхай/-ийг залгивал өвчин илааршдаг гэх анагаахын шинжлэх ухаанд нотлогдоогүй аргыг хэрэглэснээр эрдэнэт хүний амь нас, эрүүл мэнд эрсдэлд учрах болсон талаар  ЭМСЯ, ХӨСҮТ-өөс хэвлэлийн бага хурал зарлаж байна. Хэвлэлийн бага хурал ЭМСЯ-ны хурлын А зааланд болно.

11:00 цагт "Харж баясахын жаргал" нээлттэй өдөрлөг Нийслэлийн Улаанбаатар чуулгын байранд болно.

12:00 цагт Нийслэлийн 376 жилийн ойг тохиолдуулан Гэрлэх ёслолын ордонд "Нийслэлийн иргэн" гэр бүлийн нээлттэй өдөрлөгийг зохион байгуулна. Энэ хүрээнд Сүхбаатар дүүргийн Цагдаагийн I хэлтэстэй хамтран дөрвөн албан хаагчийн хуримыг үнэ төлбөргүй хийх юм.

13:00 цагт "Иргэдийн шударга шүүх" ТББ, "Хүсэл зорилгоо нэгтгэе" Үндэсний хөдөлгөөнөөс Иргэний нээлттэй танхимд /UB PALACE -ын араар тойроод журмын хашаан дотор "ИШШ" ТББ-ын байранд/ хэвлэлийн хурал зарлалаа.

14:30 цагт Манай улсад айлчилж буй БНХАУ-ын Батлан хамгаалахын сайд, хурандаа генерал Чан Ваньцюань Монгол Улсын Батлан хамгаалахын сайд Ц.Цолмонтой уулзаж, албан ёсны хэлэлцээ хийнэ.

Холбоотой мэдээ