ӨМӨЗО-ны малчидтай туршлага солилцов

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2024-05-22 12:11:00

Улаанбаатар, 2023 оны тавдугаар сарын 22 /МОНЦАМЭ/. Засгийн газар, ХХААХҮЯ-наас санаачлан улс, орон даяар хэрэгжүүлж буй “Шинэ хоршоо” хөдөлгөөний хүрээнд 23 залуу малчин БНХАУ-ын ӨМӨЗО-д очиж малчидтай туршлага солилцлоо.


Малчид тус орны мал аж ахуйн онцлог, техник тоног төхөөрөмжийн шинэчлэл, малын гаралтай түүхий эд бүтээгдэхүүний үйлдвэрлэл, боловсруулалт, зах зээлийн боломж нөхцөл, хоршооны бүтэц үйл ажиллагаатай танилцсан байна.



Хөтөлбөрт хамрагдсан залуус ӨМӨЗО-ны Шилийн гол аймгийн малчин айлд зочлон хашаалсан бэлчээрт малыг үр ашигтай тэжээх, ашиг орлого, эдийн засгийн тооцооллыг оновчтой хийх, техник тоног төхөөрөмж ашиглан хөдөлмөр хөнгөвчлөх, түүхий эд, бүтээгдэхүүнийг боловсруулж зах зээлд нийлүүлэх, өндөр ашиг шимт малыг төрөлжүүлэн өсгөх, үржүүлэх, мал аж ахуй, тоног төхөөрөмжийн үйлдвэрлэлтэй танилцахаас гадна хамтын ажиллагааны сууриа тавьсан байна. Түүнчлэн, малын хашаа, хороог барих стандарт, өвс, тэжээлийг норм, жорын дагуу бэлтгэн малыг зөв зохистой тэжээснээр мал аж ахуйн салбарт үүсэж болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, хохирол багатай даван туулах талаар туршлага судалж, дадлагажсаныг ХХААХҮЯ мэдээлэв. 





Холбоотой мэдээ