ХОВД: Буянт голын зуслангийн хогийг дуут дохиогоор тээвэрлэнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2024-05-29 16:40:06

Жаргалант, 2024 оны тавдугаар сарын 29 /МОНЦАМЭ/ Ховд аймгийн төвд амьдардаг айлууд Буянт гол дагуу зусланд гарч эхэллээ.

Өнгөрсөн жил 1800 орчим айл Буянт голын хөвөөнд зуссан. Харин энэ жилийн тухайд Буянт голын зусланд гарах айлууд эхнээсээ гэрээ барьж байна.

Гол дагуух зуслангийн бүсэд 30 гаруй эко бие засах газар байршуулахаар бэлтгэж байна.
  

Зуслангийн бүсэд цагдаагийн хөдөлгөөнт эргүүл өдөр бүр 24 цагаар ажиллах ба хог хаягдлыг дуут дохиогоор татан авч, тээвэрлэхээр болжээ. 

Мөн Буянт голын зуслангийн бүсийн авто замыг сайжруулах ажил болон тусгаарлах бүс, хаягжуулалт хийхээр төлөвлөж байна гэж Жаргалант сумын ЗДТГ-аас мэдээллээ.

Буянт голын хөвөөнд зусаж байгаа айлууд 30 мянган төгрөгийн хураамж төлөх ба байгаль орчны байцаагчидтай хариуцлагын гэрээ байгуулах юм.

Жаргалант сумын байгаль хамгаалагчид одоогоор Буянт голын хоёр гүүрний дунд байрлах шалган нэвтрүүлэх цэгт ажиллаж, иргэдэд зөвлөгөө мэдээлэл түгээж байна.  

Мөн аялал зугаалга, амралтаар явж байгаа иргэд болон зусланд гарсан айлууд хог хаягдлаа голын ай сав дагуу ил задгай хаях, ус бохирдуулах, зүлгэн дээр машин тавих гэх мэт зөрчлөөс сэргийлэхээр ажиллаж байгаа юм.


 

Холбоотой мэдээ