ДАРХАН-УУЛ: Гамшгаас хамгаалах, мэдлэг олгох танхим нээв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2024-05-30 18:47:20

Дархан, 2024 оны тавдугаар сарын 30 /МОНЦАМЭ/. Аймгийн Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн үйл ажиллагааны 25 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар Онцгой байдлын газарт Гамшгаас хамгаалах мэдлэг олгох танхим нээлээ.




Уг танхимыг байгуулах болсон шалтгаан нь НҮБ-ын "Аюулгүй, гамшгийг даван туулах чадавхтай хотыг бий болгох нь" уриалгад Улаанбаатар, Дархан, Эрдэнэт хот нэгдсэн. Тиймээс иргэдэд мэдээлэл өгөх, мэдлэг олгоход ашиглах сургалтын танхим бий болгох шаардлагын дагуу ийнхүү байгуулжээ.




Тус танхим 60 хүний багтаамж бүхий 9х12 хэмжээтэй бөгөөд танхимд Австрали улсын хөрөнгө оруулалтаар 52.6 сая төгрөгийн үнэ бүхий лед дэлгэц, өсгөгч, утасгүй микрофон зэргийг суурилуулжээ.




Сургалтын танхим байгуулснаар Дархан хотын иргэдэд гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, гамшиг, осол гарсан тохиолдолд хийх алхмуудын талаар мэдлэг, дадлага олгох сургалтуудыг зохион байгуулна.



Холбоотой мэдээ