Нийслэлд 21-23 хэм дулаан байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
192@montsame.mn
2024-06-01 09:55:45

Улаанбаатар, 2024 оны зургадугаар сарын 1 /МОНЦАМЭ/. Цаг уур, орчны шинжилгээний газрын мэдээллээр өнөөдөр, зургадугаар сарын 1-нд  ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаахан байна.

08:00 цагаас 20:00 цаг хүртэл, ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй.

Салхи нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэрэлж голын хөндийгөөр 16-21 хэм, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 26-31 хэм, бусад нутгаар 20-25 хэм дулаан байна.

Улаанбаатар хот орчмоор: Үүлшинэ, бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. 21-23 хэм дулаан байна.

Багануур орчмоор: Үүлшинэ, бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. 20-22 хэм дулаан байна.

Тэрэлж орчмоор: Үүлшинэ, бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. 19-21 хэм дулаан байна.

Холбоотой мэдээ