ӨНӨӨДӨР: Беларусь Улсын Ерөнхийлөгч А.Г.Лукашенко манай улсад айлчилж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2024-06-03 06:55:11

Улаанбаатар, 2024 оны зургадугаар сарын 3 /МОНЦАМЭ/. Зургадугаар сарын 3-ны даваа гарагт болох зарим үйл явдлын тойм:

10:00 цагт: УИХ дахь намуудын бүлгийн хуралдаан болно.

12:00 цагт: Хавдар судлалын үндэсний төвд: Японы “Өвсний үндэс” хөтөлбөрөөс хэрэгжүүлсэн "Цэвэр ус түгээх системийн иж бүрэн засвар шинэчлэлийн төсөл”-ийн гүйцэтгэлтэй танилцах уулзалт болно.

12:00-14:00 цагт: Ажлын хэсгийн, байнгын болон түр хороо хуралдана.

15:30 цагт: Ашигт малтмалын лицензтэй холбоотой Хянан шалгах түр хорооны тайлан, санал дүгнэлтийн хурал болно. Хаалттай.

-Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Беларусь Улсын Ерөнхийлөгч А.Г.Лукашенко Монгол Улсад төрийн айлчлал хийж байна.

11:00 цагт: Захиргааны хэргийн шүүхэд сонгуулийн материал нуун дарагдуулж, нэр дэвших эрхэнд халдсан талаар ИЗНН-ыг өгч буй талаар мэдээлнэ. Утас: 9974-8016, 8882-4051.

-Чингис хаан Үндэсний музейд: Монгол Улсад орчин цагийн банкны тогтолцоо үүсэж, бэхэжсэний 100 жилийн ойн “Банк-100” гэрэл зураг, мөнгөн тэмдэгт, маркийн үзэсгэлэн нээгдээд байна.

-СЕХ нийслэлийн Эрх чөлөөний талбайд сонгуулийн санал авах, өгөх загвар гэр ажиллуулж байна. 





Холбоотой мэдээ