Финланд улстай хамтын ажиллагаа олон салбарт тэлнэ гэдэгт итгэж буйгаа илэрхийлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
boloroo8136@gmail.com
2024-06-05 17:25:11

Улаанбаатар, 2024 оны зургаадугаар сарын 5 /МОНЦАМЭ/. Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр Бүгд Найрамдах Финланд Улсын Гадаад хэргийн яамны Америк, Азийн газрын захирлын орлогч Юха Ниемиг өнөөдөр хүлээн авч уулзав.


Уулзалтын үеэр Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр хоёр улсын Гадаад харилцааны яам хоорондын улс төрийн зөвлөлдөх уулзалт нэн чухал гэдгийг онцолж, хоёр талын харилцаа, хамтын ажиллагаа худалдаа, эдийн засаг, байгаль орчин, сэргээгдэх эрчим хүч, боловсрол зэрэг салбарт тэлнэ гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв.


Мөн энэ оны 6 дугаар сарын 6-7-нд зохион байгуулах гэж буй Зүүн хойд Азийн аюулгүй байдлын асуудлаарх Улаанбаатарын яриа хэлэлцээ олон улсын бага хуралд Финландын төлөөлөгчид оролцож байгаад талархал илэрхийлэв.


Холбоотой мэдээ