УИХ-ын сонгуульд өрсөлдөх 1336 нэр дэвшигчийн нэр ил болов

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.tuul@montsame.gov.mn
2024-06-10 14:54:52

Улаанбаатар, 2024 оны зургаадугаар сарын 10 /МОНЦАМЭ/. Сонгуулийн ерөнхий хороо өнөөдөр УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчээр бүртгүүлсэн иргэдийн нэрийг цахим хуудсандаа байршуулж, олон нийтэд зарлав. 


Нэр дэвшигчдийн нэрийг https://m-election.mn/main/cG9zdDo2NTM2 холбоосоор орж, үзэх боломжтой. Өөрөөр хэлбэл, энэ удаагийн сонгуульд 19 нам, хоёр эвслийн 1336 төлөөлөл өрсөлдөх нь тодорхой болов. 


Тэдгээрийн 61 хувь нь эрэгтэй, 39 хувь нь эмэгтэй нэр дэвшигч бөгөөд 966 нь тойрогт, 370 нь жагсаалтад бичигдсэн аж.



Холбоотой мэдээ