Энэ зуны аялал жуулчлалын үйл ажиллагааг танилцуулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2024-06-10 17:11:16

Улаанбаатар, 2024 оны зургаадугаар сарын 10 /МОНЦАМЭ/. БОАЖЯ-наас энэ оны 6-7 дугаар сард болох аялал жуулчлалын үйл ажиллагааг танилцууллаа.

Үүнд:

  • Зургаадугаар сарын 14-16-нд “Asia folk-2024” Азийн хотуудын урлаг, гар урлалын наадам болно.
  • Зургаадугаар сарын 22-23-нд Улаанбаатар хотноо волейболын олон улсын тэмцээн,
  • Зургаадугаар сарын 22-29-нд Өмнөговь аймагт “Монгол говь” 225 км-ийн олон улсын, олон өдрийн гүйлтийн тэмцээн,
  • Зургаадугаар сарын 27-30-нд Бодибилдинг фитнесийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн,
  • Зургаадугаар сарын 28-30-нд “Улаанбаатар их дуулга-2024” гранд слам тус тус болно.



7 дугаар сард:

  • Долоодугаар сарын 3-нд: Франц улсад гаргасан Чинис хаан: Монголчууд дэлхийг өөрчилсөн” үзэсгэлэнг эх орондоо үзүүлнэ.

    Долоодугаар сарын 1-5-нд “Этүгэн-2024” олон улсын контемпорари арт фестиваль,

  • Долоодугаар сарын 1-5-нд “Хөвсгөл Опен” шатрын олон улсын тэмцээн,
  • Долоодугаар сарын 1-27-нд Архангай аймагт АРА фестиваль,
  • Долоодугаар сарын 9-15-нд Баян-Өлгий-Ховд-Говь-Алтай-Баянхонгор-Дундговь-Улаанбаатарт “Торгоны зам-2024” олон улсын автораллли,
  • Улаанбаатарт U15. U20 Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн,
  • Долоодугаар сарын 4-7-нд Улаанбаатарт “Play time” олон улсын хөгжмийн наадам,
  • Долоодугаар сарын 8-9-нд Монголын Эдийн засгийн чуулган-2024 Төв Азийн стартап экосистемийн хамаарал бүхий корпорациуд, хөрөнгө оруулагчид, стартапуудыг оролцуулан зохион байгуулагдана.
  • Долоодугаар сарын 26-28-нд Булган аймагт “Бүх дэлхийн Алтаргана-2024” олон улсын 15 дугаар наадам,  
  • Долоодугаар сарын 22-нд чөлөөт нислэгийн “Азийн цом-2024” тэмцээн,
  • Долоодугаар сарын 20-27-нд Монгол туургатан олон улсын хүүхдийн Х наадам,
  • Улаанбаатарт Олон улсын харваачдын тэмцээн тус тус болно.


Холбоотой мэдээ