СЭЛЭНГЭ: Улсын гуравдугаар төв эмнэлгийн зүрх судасны эмч нар сургалт зохион байгуулж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2024-06-15 14:38:18

Сүхбаатар, 2024 оны зургаадугаар сарын 15 /МОНЦАМЭ/. Улсын гуравдугаар төв эмнэлгийн зүрх судасны эмч нар Сэлэнгэ аймагт ажиллаж байна.

 

Эмч нар Сэлэнгэ аймгийн Нэгдсэн эмнэлэг болон өрх, сум, тосгоны эмч нарыг чадавхжуулах сургалт хийж байна.

 

Гурван өдөр үргэлжилж буй онол, дадлага хосолсон сургалтаар зүрх судасны үндэсний телемедицины программ хангамж болох МнКардио программтай хэрхэн харьцаж үзлэг хийх мэдлэг олгон, сургаж, дадлагажуулж байна.

 

Сургалтыг “Монгол Улс дахь зүрх судлал, зүрх судасны мэс засал ба телемедицин МОН/007” төслийн хүрээнд явуулж байна.

 

Уг төсөл нь Монгол Улсын Засгийн газар болон Люксембургийн Их Гүнт Улсын Засгийн газар хоорондын гэрээгээр 23 дахь жилдээ хэрэгжиж байгаа 5 дахь шатны төсөл юм.

 


Холбоотой мэдээ