Хоёр болон тавдугаар тойрог хамгийн олон мандаттай

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.tuul@montsame.gov.mn
2024-06-18 09:06:48

Улаанбаатар, 2024 оны зургадугаар сарын 18 /МОНЦАМЭ/. Энэ сарын 10-ны өдрөөс эхэлсэн УИХ-ын сонгуулийн сурталчилгаа 8 дахь өдрөө үргэлжилж байна. 


Энэ удаагийн сонгууль нийт 13 тойрогт явагдах ба нэр дэвшигчид 78 мандатын төлөө өрсөлдөж буй. Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалд нийцүүлэн УИХ-ын сонгуулийн тойргийг парламентаас томсгосон байдлаар тогтоосон. Ингэснээр хоёр болон тавдугаар тойрог 10 мандаттайгаараа хамгийн олон мандаттай тойрогт тооцогдож байна. Нэгдүгээр тойрог ес, дөрөвдүгээр тойрог найман мандаттайгаараа удаалж байна.


Орон нутаг:

-Архангай, Баянхонгор, Өвөрхангай - 1 дүгээр тойрог - 9 мандат

-Говь-Алтай, Завхан, Увс, Ховд - 2 дугаар тойрог - 10 мандат

-Баян-Өлгий - 3 дугаар тойрог - 3 мандат

-Булган, Орхон, Хөвсгөл - 4 дүгээр тойрог - 8 мандат

-Дархан-Уул, Сэлэнгэ, Төв - 5 дугаар тойрог - 10 мандат

-Дорнод, Сүхбаатар, Хэнтий - 6 дугаар тойрог - 7 мандат

-Говьсүмбэр, Дорноговь, Дундговь, Өмнөговь - 7 дугаар тойрог - 7 мандат


Улаанбаатар хот:

Баянзүрх дүүрэг - 8 дугаар тойрог - 5 мандат

Баянгол дүүрэг - 9 дүгээр тойрог - 3 мандат

Сүхбаатар, Чингэлтэй - 10 дугаар тойрог - 6 мандат

Сонгинохайрхан - 11 дүгээр тойрог - 5 мандат

Хан-Уул дүүрэг 12 дугаар тойрог - 3 мандат 

Багануур, Багахангай, Налайх - 13 дугаар тойрог - 2 мандаттай.


Ээлжит сонгуулийн санал хураалт энэ сарын 28-ны баасан гарагт болно.



Холбоотой мэдээ