ХӨВСГӨЛ: Дулаанхан уулан дахь рашааны “Бичигт хад”

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2024-06-18 09:56:03

Мөрөн, 2024 оны зургаадугаар сарын 18 /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Тариалан сумаас 50 км орчим зайтай Ар тархи багийн нутаг Дулаанхан ууланд он цаг нь тодорхойгүй Бичигт хад байдаг.


Бичигт хадан дээр төвөд үсгээр “Ум ма ни бад мэ хум” гэсэн маанийн зургаан үсгийг 108 удаа бичсэн байдаг.


Тус хад ургаа байдалтай бөгөөд өргөн нь 8 метр, урт нь 13 метр, өндөр нь 6 метр нийт гадаргуу дээр төвөд үсгээр маанийн 6 үсэг сийлж, соёмбо үсэг цохисон байна.


Хажууд нь нүдний болон ходоодны рашаан ундарч байдаг учраас нутгийн иргэд эрт дээр үеэс хэрэглэж ирсэн байна.

  

Холбоотой мэдээ