К.Мбаппе Австрийн багтай хийсэн тоглолтын үеэр хамраа хугалжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
Jargal.d@montsame.mn
2024-06-18 10:47:51

ПАРИС, 2024 оны зургаадугаар сарын 18 /TASS/. Францын шигшээ багийн довтлогч Килиан Мбаппе Европын хөл бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээний хэсгийн шатны эхний тойрогт Австрийн шигшээтэй хийсэн тоглолтын үеэр хамраа хугалж, мэс засал хийлгэхээр болсон тухай Францын “L'Equipe” сонин мэдээлжээ.


Даваа гарагт болсон тоглолтод Францын шигшээ Австрийн багийг 1:0-ээр хожжээ. Тоглолтын 38 дахь минутад Австрийн шигшээ багийн төвийн хамгаалагч Максимилиан Вёбер өөрийн хаалганд гоол оруулсан байна. Тоглолтын төгсгөлд Мбаппе толгойгоороо бөмбөг мөргөх гэж байгаад өрсөлдөгчийнхөө нүүрийг мөргөжээ. Талбайд гарч ирсэн эмч цус алдалтыг зогсоохыг оролдсоны дараа 90 дэх минутад түүний оронд өөр тоглогч гарсан байна. Улмаар Мбаппег яаралтай эмнэлэгт хүргэжээ. 


Францын баг дараагийн тоглолтоо зургаадугаар сарын 21-нд Нидерландын багтай хийнэ.

Холбоотой мэдээ