Нам эвслүүдэд сонгогчдын нэрийн жагсаалтыг хүлээлгэн өгчээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨРУлаанбаатар, 2024 оны зургадугаар сарын 18 /МОНЦАМЭ/. Улсын бүртгэлийн ерөнхий газраас энэ сарын 8-нд сонгуульд оролцохоор бүртгүүлсэн нам эвсэлд сонгогчдын нэрийн жагсаалтыг хүлээлгэн өгчээ.
Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд, Улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага ээлжит сонгуульд оролцохоор бүртгүүлсэн нам эвслийг төлөөлөх эрх бүхий этгээдийн хүсэлтийн дагуу сонгогчийн нэрсийн жагсаалт дахь сонгогчдын эцэг эх болон өөрийн нэр, иргэний бүртгэлийн дугаар, байнга оршин суугаа газрын хаяг бүхий хэсгийг олгож болохоор заасан. Энэ дагуу хүсэлт гаргасан таван нам, нэг эвсэлд сонгогчдын нэрийн жагсаалтыг хүлээлгэн өгсөн байна.
Дээрх хуульд, санал авах өдрөөс 20-иос доошгүй хоногийн өмнө болон санал авах өдрөөс 3 хоногийн өмнө нам эвслүүдэд сонгогчдын нэрийн жагсаалтыг хүлээлгэн өгч болохоор тусгажээ.