Гадаад улсад суугаа сонгогчдын санал авах бэлтгэлийг хангажээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨРУлаанбаатар, 2024 оны зургаадугаар сарын 19 /МОНЦАМЭ/. Гадаад улсад суугаа сонгогчдын саналыг авах бэлтгэл хангагдсан гэж Сонгуулийн ерөнхий хороо мэдээллээ.
Дипломат төлөөлөгчийн газрууд санал авах байруудыг бэлтгээд буй аж. Ингэснээр УИХ-ын сонгуулийн гадаад улсад суугаа иргэдийн санал авах ажиллагаа маргаашаас эхэлнэ. Хуулийн хугацаанд нийт 13095 иргэн сонгогчдын нэрсийн жагсаалтад бүртгүүлсэн. Бүртгэлийг цахимаар зохион байгуулснаар УИХ-ын 2012 оны сонгуультай харьцуулахад санал өгөхөөр бүртгүүлсэн сонгогчийн тоо 3 дахин нэмэгдсэн байна.
Сонгогчийн нэрсийн жагсаалтад бүртгэл нь баталгаажсан сонгогч энэ сарын 20-23-ны өдрийн аль нэгэнд 07:00-22:00 цагийн хооронд саналаа өгөх юм. Тухайн сонгогч бүртгэлээ хийлгэсэн Элчин сайдын яам, Ерөнхий консулын газар, Консулын газарт байрлах санал авах байранд гадаад паспорт эсвэл иргэний үнэмлэхтэйгээ биечлэн очиж саналаа өгнө.
Гадаад улсад суугаа сонгогчид зөвхөн нам эвсэлд саналаа өгөх юм.