СЭЛЭНГЭ: Аймгийн хэмжээнд төрөлт багасжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2024-06-19 12:04:16

Сүхбаатар, 2024 оны зургаадугаар сарын 19 /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн хэмжээнд оны эхний 5 сарын байдлаар төрөлт багасжээ.

 

Тухайлбал, аймгийн хэмжээнд дээрх хугацаанд 476 эх амаржиж, 477 хүүхэд төрсөн байна. Энэ нь өмнөх оны мөн үеэс амаржсан эх 88-аар буюу 15.6 хувиар, төрсөн хүүхэд 91 буюу 16.0 хувиар тус тус цөөрчээ.

 

Төрөлтийн 26.5 хувийг 25-29 насны, 26.3 хувь нь 30-34 насны, 18.9 хувь нь 35-39 насны, 17.9 хувь нь 20-24 насны, 4.4 хувь нь 40-44 насны, 6 хувь нь 20 хүртэлх насны эх тус тус эзэлж байна.

 

Аймгийн хэмжээнд нэг хүртэлх насны хүүхдийн эндэгдэл 6, 1-5 хүртэлх насны хүүхдийн эндэгдэл 1 гарсан байна. 2023 оны мөн үетэй харьцуулахад нэг хүртэлх насны эндэгдэл 1-ээр нэмэгджээ

Холбоотой мэдээ