БУЛГАН: Байгаль хамгаалагчид илийг байгальд дасгахаар бэлтгэж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
bulgan@montsame.gov.mn
2024-06-20 14:28:29

Булган, 2024 оны зургаадугаар сарын 20 /МОНЦАМЭ/. Хөгнө тарнын байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны байгаль хамгаалагчид илийг байгальд дасгахаар бэлтгэж байна.


Булган аймгийн Гурванбулаг сумын Бэрх уулын ард зусаж буй иргэн 68 настай Ж.Баатар харангассан нялх илийг олж, тэжээж тэнхрүүлэн Хөгнө тарнын байгалийн цогцолбор газарт хүлээлгэн өгчээ. Илий нь одоогоор хүнд их дассаны дээр өдөрт 4-5 литр сүү уудаг ажээ. 


Ховордсон амьтны зүйлд бүртгэгддэг өхөөрдөм амьтантай таарсан өндөр настан Ж.Баатар өнчирч үлдсэн илийг 2 хоног ажиглаж эхийг нь ирэхийг хүлээснээ тэмдэглэн хэлж, нялх амьтанд туслахаас өөр аргагүй болсноо дурдлаа. 


Илий нь манай оронд ховордож буй бугын үр төл юм. Илий нуруу бөөрөндөө цагаан толботой төрдөг, толбо нь тухайн жилдээ арилахгүй. Дараа хаврын гуужих үеэр толбо нэг мөр арилдаг онцлогтой.









Холбоотой мэдээ