“Хү” хамтлаг Улаанбаатарт тоглолтоо хийнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
b.munkhzul@montsame.gov.mn
2024-06-24 14:16:30

Улаанбаатар, 2024 оны зургаадугаар сарын 24 /МОНЦАМЭ/. “Хүннү рок” урсгалыг үндэслэгч “Чингис хаан” одонт “Хү” хамтлаг Ардын хувьсгалын 103 жилийн ойг тохиолдуулан Улаанбаатар хотод тоглолтоо хийхээр болсон мэдээ өчигдрөөс цахим ертөнцөд тархав.


Тодруулбал, үндэсний их баяр наадмын өмнөх өдөр буюу долоодугаар сарын 10-ны өдөр “Хит парк”-т эх орондоо хийх бүрэн хэмжээний тоглолтынхоо салхийг хагалахаар болжээ. Тасалбар 99 мянга, 600 мянга, хоёр сая төгрөгийн үнэтэй бөгөөд гурван өөр зэрэглэлээрээ ийн ялгаатай аж.


Тус хамтлаг эх орондоо анх удаа бүрэн хэмжээний тоглолт хийхээр болсон талаар бид өмнө нь мэдээлсэн билээ. Гэхдээ уг тоглолт Архангай аймгийн Цэцэрлэг сумын “Ара” цэнгэлдэх хүрээлэнд долоодугаар сарын 20-нд зохион байгуулах тоглолтын мэдээлэл байсан юм.

“Хү хамтлагийнхан  “Rumble of Thunder” нэртэй хоёр дахь цомгоо худалдаанд гаргасан байна. Уг цомогт “Учиртай гурав”, “Шихихутаг”, “Татар дайчин”, “Хар аянга”, “Байгаль эх” зэрэг 13 дуу багтсан байна. 

Холбоотой мэдээ