БУЛГАН: "Жаргалант" зуслан үйл ажиллагаагаа эхлүүллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
bulgan@montsame.gov.mn
2024-06-26 11:22:42

Булган, 2024 оны зургаадугаар сарын 26 /МОНЦАМЭ/. Булган аймгийн хүүхдийн “Жаргалант” зуслан арван жилийн дараа үйл ажиллагаагаа явуулахаар болж өнөөдөр нээлтээ хийлээ.


"Жаргалант" зуслан 2024 оны эхний ээлжид Булган, Хөвсгөл Орхон аймгийн 80 гаруй амрагч хүүхдийг хүлээн авч, үйл ажиллагаагаа явуулж буй бөгөөд улсын төсвийн 920 сая, Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрийн 407 сая, Орон нутгийн хөгжлийн сангаас 295 сая нийт 1 тэрбум 622 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар 300 хүүхдийн хоолны заал, захиргаа аж ахуйн барилгыг ашиглалтад оруулаад байна.  


1956 онд анх байгуулсан "Жаргалант" зуслангийн үйл ажиллагаа арван жил зогссон бөгөөд түүнийг сэргээх нь хүүхэд бүрийн тулгамдсан асуудлын нэгдүгээрт эрэмбэлэгддэг байсныг багш, эцэг эхчүүд ярьж байна.

          

Мөн Хөвсгөл аймгийн "Уран дөш" хүүхдийн зусланд зохион байгуулж буй "Зуслангийн бүсчилсэн хөгжлийн хөтөлбөрт" Булган аймгийн 16 сум, 1 тосгоноос 1 дүгээр ээлжийн 50 хүүхэд хамрагдаж байна.

Хөгжлийн хөтөлбөр 2 насны ангилалд буюу

12-15 нас 2024.6.24-6.28-нд

15-17 нас 2024.7.2-7.6 -ны өдрүүдэд зохион байгуулна. 










Холбоотой мэдээ