ГОВЬ-АЛТАЙ: Зөөврийн битүүмжилсэн хайрцгийн санал хураалт 96 хувьтай байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2024-06-27 18:39:46

Есөнбулаг, 2024 оны зургаадугаар сарын 27 /МОНЦАМЭ/.  Говь-Алтай аймгийн нийт сонгогчоос зөөврийн битүүмжилсэн хайрцгаар 544 сонгогч өнөөдөр саналаа өгнө. 


Өглөө 9:00 цагаас санал авч эхэлсэн бөгөөд 18:00 цагийн байдлаар 523 сонгогч саналаа өгч 96 хувьтай байна. Санал хураах хугацаа 20:00 цаг хүртэл юм.


Аймгийн төв Есөнбулаг сумын хэмжээнд 131 сонгогч зөөврийн битүүмжилсэн хайрцгаар санал өгөх хүсэлтээ ирүүлж бүртгүүлсэнээс 18:00 цагийн бхйдлаар 129 нь өгсөн тухай аймгийн Сонгуулийн хорооноос мэдээллээ.


Зөөврийн саналын хайрцгаар эрүүл мэндийн шалтгаантай, нийтийн дайчилгаанд хамрагдан ажиллаж байгаа, зөрчлийн улмаас баривчлагдсан, эрүүгийн хэрэг, хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу баривчлагдсан, цагдан хоригдсон сонгогчид санал өгөх юм. 

Холбоотой мэдээ