ГОВЬ-АЛТАЙ: Аймгийн хэмжээнд 37688 сонгогч санал өгнө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2024-06-28 07:53:57

Есөнбулаг, 2024 оны зургаадугаар сарын 28 /МОНЦАМЭ/. УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн санал хураалт улс орон даяар нэгэн зэрэг эхэллээ. Говь-Алтай аймгийн тухайд УИХ-ын сонгуулийн хоёрдугаар тойрогт багтаж байгаа, энэ тойрогт 10 мандатын төлөө 114 нэр дэвшигч өрсөлдөж байна.


Мөн түүнчлэн Говь-Алтай аймгийн хэмжээнд 89 хэсгийн хороо, санал авах байр ажиллаж байгаа бөгөөд тус хэсгийн хороодод нийт 1147 төрийн албан хаагч ажиллаж байна. Сонгуулийн тухай хуульд зааснаар санал хураалт 7:00-22:00 цаг хүртэл үргэлжлэх юм.


Энэ удаагийн сонгуульд тус аймгийн хэмжээнд 37688 сонгогч саналаа өгөх тухай мэдээллийг Аймгийн сонгуулийн хорооноос өглөө.


Говь-Алтай аймгийн 89 хэсгийн хорооны 30-д нь шууд дамжуулалтын төхөөрөмж суурилуулжээ. Ингэснээр явцын мэдээллийг цаг алдалгүй шуурхай өгөх боломжтой юм.

Холбоотой мэдээ