УИХ-ын ээлжит сонгуулийн дүнг хуулийн хугацаанд танилцуулна
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨРУлаанбаатар, 2024 оны зургаадугаар сарын 29 /МОНЦАМЭ/. СЕХ-ны дарга П.Дэлгэрнаран УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн санал хураалтын дүнг танилцууллаа.
Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан өөрчлөлтөөр УИХ-д анх удаа 126 гишүүн сонгогдож байгаагийн 48 нь жагсаалтаар, 78 нь тойргоос сонгогдож буй юм. УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд 19 нам, хоёр эвсэл, 40 гаруй бие даагч нийтдээ 1341 нэр дэвшигч өрсөлдсөн.
Энэ удаагийн сонгуулиар 1 сая 450 мянган сонгогч саналаа өгчээ. Энэ жилийн сонгуулийн ирц урьдчилсан байдлаар 69,4 хувьтай гарчээ. Улаанбаатар хотын сонгогчдын ирц 70 хувь, хөдөө орон нутагт дунджаар 60 хувь гарсан байна.
Намын жагсаалтаар:
- МАН 35 хувь,
- АН 30,1 хувь,
- Хүн нам 10,4хувь
- Үндэсний эвэл 5,2 хувь,
- ИЗНН 5 хувьтай гарчээ.
УИХ-ын ээлжит сонгуулийн дүнг хуулийн хугацаанд буюу 14 хоногийн дотор танилцуулна. СЕХ-ны хуралдааныг маргааш зарлан хуралдуулж тойргоос хамгийн олон санал авсан нэр дэвшигчдийг УИХ-ын гишүүнээр сонгогдсонд тооцох шийдвэр гаргах юм.