БАЯН-ӨЛГИЙ: Цагааннуур боомт 6 хоног амарна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙӨлгий, 2024 оны долоодугаар сарын 1 /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын нутаг дэвсгэрт орших олон улсын зэрэглэлтэй авто замын Цагааннуур боомт ирэх долоо хоногт 6 хоног амарна.
Тодруулж хэлбэл, энэ сарын 9-ний өдөр зөвхөн Монгол, Орос, Хятадын хамтарсан “Торгоны зам-2024” автомашины олон улсын раллид оролцогч, зохион байгуулагчдын тээврийн хэрэгслийг хилээр шалган нэвтрүүлэх тул энгийн зорчигчдын хөдөлгөөнийг хүлээж авахгүй.
Харин энэ сарын 10, 11, 12, 13, 14, 15-ны өдрүүдэд Үндэсний их баяр наадмын бүх нийтээр амрах өдрүүд үргэлжилнэ. Хил хамгаалах байгууллагаас өгсөн мэдээллээр Цагааннуур боомт 16-ны өдрөөс хуваарийн дагуу хэвийн ажиллах аж.
Мөн энэ сарын 19-ний өдөр “Торгоны зам-2024” автомашины олон улсын раллид оролцогч, зохион байгуулагчдын тээврийн хэрэгслүүд Монгол Улсын хилээс буцаан гарах тул тухайн өдөр зорчигчдын хөдөлгөөнийг хүлээж авахгүй. Бусад хугацаанд ердийн хуваарийн дагуу хэвийн ажиллана.
Ташрамд дурдахад, "Хилийн боомт болон Монгол-Оросын хилийг
хялбарчилсан журмаар нэвтрэх тухай Монгол Улсын Засгийн газар, ОХУ-ын Засгийн
газар хоорондын хэлэлцээр"-ийн дагуу хоёр талын нийтээр тэмдэглэх баяр,
амралтын өдрүүдэд хилийн боомтыг түр хаах асуудлыг хоёр улсын хилийн бүрэн эрхт
төлөөлөгчид харилцан тохиролцсон байдаг.