Улаанбаатар хотод 920 мянга гаруй цэцэг тариад байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2024-07-01 15:09:41

Улаанбаатар, долоодугаар сарын 1 /МОНЦАМЭ/. Улаанбаатар хотын гудамж талбай, зам дагууд одоогоор хун цэцэг, хилэн цэцэг, алаг нүдэн, мандарваа, халгана, астра, бербиния, энхэлгэнэ, хумсан гэх мэт арваад төрлийн 920 мянга гаруй цэцэг тариад байна.


Нийслэлийн ногоон байгууламжийг нэмэх чиглэлээр энэ онд есөн дүүргийн 99 байршилд 15 нэр зүйлийн 1.5 сая орчим цэцэг тарихаар төлөвлөөд байгаа.



Цэцэгт байгууламжийг гишгэх, таслах, гэрийн тэжээвэр амьтдаар сүйтгүүлэхгүй байхад анхаарахыг НЗДТГ-ын ХМОНХХ уриалжээ. 



Холбоотой мэдээ