БАЯНХОНГОР: Төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөх ёслол болов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2024-07-03 15:01:01

Баянхонгор, долоодугаар сарын 3 /МОНЦАМЭ/. Төрийн албаны Баянхонгор аймаг дахь салбар зөвлөл Төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөх ёслолыг өнөөдөр аймгийн ЗДТГ-т зохион байгуулав.


Монгол Улсын Засгийн газрын 2024.05.15-ны өдрийн 205 дугаар тогтоолоор түүхэн үйл явдлын ой, тэмдэглэлт өдрийн жагсаалтад "Төрийн албаны өдөр"-ийг жил бүрийн долоодугаар сарын 3-ны өдөр тэмдэглэж байхаар тогтоосон. Энэ өдөр аймгийн зургаан төрийн байгууллагын 18 албан хаагч Төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөлөө.


Баянхонгор аймгийн хэмжээнд төрийн 191 байгууллагад 5000 гаруй албан хаагч ажиллаж байна. 



Холбоотой мэдээ