БУЛГАН: Төгсөх ангийн сурагчдад танхимын сургалт зохион байгууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
bulgan@montsame.gov.mn
2024-07-03 19:56:12

Булган, 2024 оны долоодугаар сарын 3 /МОНЦАМЭ/. Энэ жил Булган сумын хэмжээнд 346 хүүхэд 12 дугаар анги төгсөж байгаагаас 100 гаруй сурагч ЭЕШ-д бэлтгэн танхимын сургалтад хамрагдлаа. 

 

Төгсөх ангийн сурагчдыг элсэлтийн ерөнхий шалгалтад бэлдэх, сурагч бүрийн “Сорил-2024” урьдчилсан шалгалтын үр дүнг тодорхой хувиар ахиулах зорилгоор Булган сумын 1 дүгээр сургуулийн математикийн багш Б.Нарангэрэл, физикийн багш Б.Насантогтох нар 2024 оны 6 дугаар сарын 19-нөөс 7 дугаар сарын 2-ны өдрүүдэд танхимын сургалт зохион байгууллаа.



Холбоотой мэдээ