ДУНДГОВЬ: Төрийн албан хаагчийн тангараг өргөв
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Мандалговь, 2024 оны долоодугаар сарын 4 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Засгийн газраас 7 дугаар сарын 3-ны өдрийг
“Төрийн албаны өдөр” болгох шийдвэр гаргаж, түүхэн үйл явдлын ой, тэмдэглэлт
өдрийн жагсаалтад оруулсан. Энэ өдрийг Монгол Улсын хэмжээнд энэ сарын 3-нд анх удаа
тэмдэглэлээ.
Дундговь аймгийн хувьд энэ өдөр төрийн жинхэнэ албан
хаагчийн тангараг өргөх ёслол зохион байгуулж, 8 байгууллагын 14 албан
хаагч тангараг өргөжээ.
Ёслолд Төрийн албаны зөвлөлийн Дундговь
аймаг дах Салбар зөвлөлийн гишүүд болон хэлтэс агентлагийн удирдлагууд оролцсон байна.
Ташрамд дурдахад, 1995 оны 7 дугаар сарын 3-нд Төрийн албаны төв байгууллагыг анх байгуулжээ. Тиймээс энэ өдөр бол ардчилсан нийгмийн мэргэшсэн төрийн албыг бүрдүүлэн бэхжүүлэх, төлөвшүүлэн хөгжүүлэх чиг үүрэг бүхий бие даасан, хараат бус бүтэц тогтолцоог бий болгосон түүхэн өдөр юм.