Доржхандын Хүдэрбулгад Монгол Улсын заан цол олголоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
khandmaa@montsame.gov.mn
2024-07-12 22:36:17

Улаанбаатар, 2024 оны долоодугаар сарын 12 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх өнөөдөр зарлиг гаргаж, Төв аймгийн Өндөрширээт сумын харьяат, “Сүлд” спорт хороо, “Дүнжингарав” дэвжээний бөх Доржхандын Хүдэрбулгад заан цол олголоо.


Тэрээр Тулгар төрийн 2233 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 818 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113 жил, Ардын хувьсгалын 103 жилийн ой, Улсын баяр наадмын Үндэсний бөхийн барилдаанд долоо давж “Улсын заан” цолын болзол хангасан юм. 


Ерөнхийлөгчийн зарлигийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх Ө.Золбаяр уншиж сонордуулан, Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Монгол Улсын заан цолын батламжийг гардуулж, энгэрийн тэмдгийг нь зүүж өглөө.

Холбоотой мэдээ