Говийн болон зүүн аймгуудын нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
192@montsame.mn
2024-07-13 18:10:24

Улаанбаатар, 2024 оны долоодугаар сарын 13 /МОНЦАМЭ/. Цаг уур, орчны шинжилгээний газрын мэдээллээр долоодугаар сарын 13-14-нд шилжих шөнө Өвөрхангайн нутаг, 14-нд Хэнтий, Дорнод аймгийн өмнөд, Өмнөговь, Сүхбаатар аймгийн хойд хэсэг, Дундговь аймгийн нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орох тул үер ус, мөндөр, нөөлөг салхи, аянга цахилгааны аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.

Долоодугаар сарын 13-ны 20 цагаас 14-ний 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээгээр:

Хур тунадас: Нутгийн зүүн хагаст үүлшинэ. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө төвийн аймгуудын зарим газар, говийн болон зүүн аймгуудын баруун хэсгээр, өдөртөө төвийн аймгуудын зарим газар, говийн болон зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй. 

Салхи: Нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс, нутгийн зүүн өмнөд хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ.


Улаанбаатарт шөнөдөө 14 хэм дулаан байна.


Агаарын температур: Шөнөдөө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Эг, Үүр, Байдраг голын хөндийгөөр 4-9 хэм, Увс нуурын хотгор, Хэнтийн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгэ голын сав газар, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр 9-14 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 19-24 хэм дулаан байна.

Бусад нутгаар 14-19 хэм, өдөртөө Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр 18-23 хэм, говийн бүс нутгийн зүүн хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутгаар 30-35 хэм, бусад нутгаар 22-27 хэм дулаан байна.


Улаанбаатар хот орчмоор: Үүлэрхэг, бага зэргийн бороо орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө 12-14 хэм, өдөртөө 22-24 хэм дулаан байна.

Багануур орчмоор: Үүлэрхэг. Бороо орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө 12-14 хэм, өдөртөө 21-23 хэм дулаан байна.

Тэрэлж орчмоор: Үүлэрхэг, бороо орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө 9-11 хэм, өдөртөө 19-21 хэм дулаан байна.

Холбоотой мэдээ