Орон сууцны үнэ өмнөх оны мөн үеийнхээс 11 хувиар нэмэгджээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар,
2024 оны долоодугаар сарын 16 /МОНЦАМЭ/. Нийслэл хотод 2024 оны 6 дугаар
сард орон сууцны үнэ 2023 оны мөн үеийнхээс 11.0 хувиар нэмэгдсэн тухай Үндэсний
статистикийн хорооноос мэдээлэв.
Энэ оны 6 дугаар сард шинэ орон сууцны 1 метр
квадрат талбайн дундаж үнэ нийслэлийн төвийн 6 дүүрэгт 4.01 сая төгрөгийн
үнэтэй байгаа юм.
Шинэ орон
сууцны 1 метр квадрат талбайн дундаж үнэ доорх байдалтай байна. Тухайлбал:
- Хан-Уул дүүрэг
4.12 сая төгрөг,
- Сүхбаатар дүүрэг 4.04
сая төгрөг,
- Баянгол дүүрэг 3.99
сая төгрөг,
- Баянзүрх дүүрэг 3.84
сая төгрөг,
- Чингэлтэй дүүрэг 3.82
сая төгрөг,
- Сонгинохайрхан дүүрэг 3.06 сая төгрөг,
Харин шинэ орон
сууцны үнэ энэ оны 5 дугаар сараас өөрчлөгдөөгүй байна.
Хуучин орон
сууцны 1 метр квадрат талбайн дундаж үнэ 3.88 сая төгрөг байна.
Тэдгээрийг дүүрэг тус бүрээр нь авч үзвэл:
- Сүхбаатар 4.50
сая төгрөг,
- Чингэлтэй 4.46
сая төгрөг,
- Хан-Уул 4.30
сая төгрөг,
- Баянзүрх 3.51
сая төгрөг,
- Баянгол 3.39 сая төгрөг,
- Сонгинохайрхан дүүрэгт 2.69 сая төгрөг байгаа ажээ.