“Despicable Me 4” тасалбарын борлуулалтаараа дахин тэргүүлжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
khulan@montsame.gov.mn
2024-07-15 12:24:40

ЛОС-АНЖЕЛЕС, 2024 оны долоодугаар сарын 15. /AP/. “Юниверсал” болон “Иллюминейшн” студийн хамтран бүтээсэн “Despicable Me 4” хүүхэлдэйн кино Хойд Америкийн кинотеатруудаас өнгөрсөн долоо хоногт 44.65 сая ам.долларын орлого олсноор бокс-оффисын жагсаалтыг хоёр дахь долоо хоногтоо дараалан тэргүүлжээ. 


Энэхүү кино нээлтээ хийснээсээ хойш Хойд Америкийн зах зээлээс нийт 211.1 сая ам.доллар, олон улсын зах зээлээс 226.7 сая ам.долларын орлого олоод байна. Америкийн найруулагч Крис Реногийн найруулсан “Despicable Me 4” нь дэлхий дахинаас 5 тэрбум ам.долларын орлого олсон анхны хүүхэлдэйн кино болоод буй “Despicable Me” франчайзын дөрөв дэх анги юм.


Харин “Неон” студийн “Longlegs” аймшгийн кино нээлтээ хийсэн долоо хоногтоо 22.6 сая ам.долларын орлого олсноор бокс-оффисын жагсаалтын хоёрдугаарт жагссан байна. Тус киноны араас “Дисней” болон “Пиксар” студийн хамтран бүтээсэн “Inside Out 2” хүүхэлдэйн кино 20.75 сая долларын орлоготойгоор бичигджээ. Энэ онд дэлхийн кинотеатруудын дэлгэцнээ гарсан кинонууд дундаас 1 тэрбум ам.долларын орлого олсон анхны кино болсон уг бүтээл нь Хойд Америкийн зах зээлээс 572.6 сая ам.долларын орлого олоод байгаа ажээ.


Холбоотой мэдээ