Парист хэсэг ахлах бөхчүүдийн нэр тодорчээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТУлаанбаатар, 2024 оны долоодугаар сарын 16 /МОНЦАМЭ/. Дэлхийн бөхийн нэгдсэн холбооноос Парисын олимпын наадмын чөлөөт бөхийн төрөлд хэсэг ахлах бөхчүүдийг танилцууллаа.
2023 оны ДАШТ, 2024 оны тивийн аварга шалгаруулах тэмцээн, 2024 оны Загребын нээлттэй тэмцээн, 2024 оны Унгарын чансааны цуврал тэмцээний чансаагаар ийнхүү хуваарилжээ. Дээд хэсэгт 1, 4, 5, 8 дахь бөхчүүд, доод хэсэгт 2, 3, 6, 7-д бичигдсэн бөхчүүд барилдана. Толгой бөхчүүд үргэлжлүүлэн ялсан тохиолдолд шөвгийн наймд No.1 vs No.8, No4 vs No5, No2 vs No7, No3 vs No6, хагас шигшээд No1 vs No4, No2 vs No3 гэж таарах юм.
Эрх авсан манай гурван эрэгтэй тамирчнаас хоёр нь хэсэг ахална. Тодруулбал, 65 кг-д Т.Тулга чансаагаар наймдугаарт эрэмбэлэгдсэн бөгөөд дээд хэсэгт, харин 86 кг-д Б.Бат-Эрдэнэ зургадугаарт жагсаж доод хэсэгт таарчээ.
Харин
эмэгтэйчүүдээс 50 кг-д гавьяат тамирчин Д.Отгонжаргал, 68 кг-д Э.Дэлгэрмаа чансаагаараа
жиндээ хоёрдугаар бичигдсэн бөгөөд хоёулаа доод хэсгийг ахална.