Шашны баяраар шинэ хийдийн нээлт болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
erdenechimeg@montsame.mn
2015-10-08 12:16:10

Монголын мусульман шашны нийгэмлэг 25 жилийнхээ ойг тэмдэглэнэ гэж тус нийгэмлэгийн тэргүүн М.Өсерхан мэдээллээ.

-Энэ нутагт ислам шашин дахин сэргэсэн 25 жилийн хугацаанд тус аймгийн төв болон нийт сумууд, мусульманчууд оршин суудаг бусад газарт олон мешид (сүм хийд) байгуулагдан шашныг нийтээрээ эрхэмлэн шүтдэг боллоо. Нийслэл хотод суурь нь тавигдаад босч эхэлсэн мөргөлийн төвийн байгууламжийг Араб, Турк улсуудын шашны байгууллагууд ирэх жил бариулж дуусгахаар болсон. Бид ойн баяраа энэ сарын найм, есөнд тэмдэглээд, маргааш нь ээлжит хуралдайгаа хийж, зохион байгуулалт болон бусад асуудал хэлэлцнэ. Ойн баяраар их насны морь уралдуулан бөх барилдуулж, залуучуудын дунд Кураан Сударын сэдэвтэй уралдаан, айтыс-харилцаа дууны уралдаан тэмцээн, урлагийн тоглолт зохиож, Өлгий хотод байгуулагдсан шинэ мешидийн нээлтийг хийнэ гэж тэр ярилаа.    

Ш.Айзаря

Холбоотой мэдээ